Ардын намын хурлаас болж ЗОГССОН ардчилсан ПАРЛАМЕНТ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

Монгол төрийн ажил МАН-аас хамааралтай байгааг сүүлийн хоёр сар орчмын үйл явц бидэнд тод томруун гэгч нь харууллаа. Бүлэг дээрх талцал хуваагдал нь парламентын үйл ажиллагаанд шууд нөлөөлж, сүүлдээ хуралдаан даргалагч нь танхимдаа ганцаараа шахуу шөнөжин алх цохиж хоносон өдрийг ч та бүхэн санаж байгаа байх. Энэ бүхэн МАН-ын даргын сонгуулиас эхлэлтэй. Тусгаар тогтнолын ордноос хальж Төрийн ордонд орж ирсэн энэ асуудалтай залгаад УИХ дээрх бүлэг нь Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал гэх хоёр даргатай ч болоод амжсан.

Ямартай ч тэд хоёр сар өнгөрүү ийнхүү талцсаны эцэст МАН-ын даргаараа Н.Учралыг сонгож, УИХ дээрх бүлгийн даргад Ж.Батжаргалыг жинхэлж, Цэц хүртэл явсан Засгийн газраа тогтоон барьж, төсвөө ч хуулийн хугацаанд нь тулгуу гэгч нь баталж чадсан. Ийнхүү асуудлаа цэгцэлсэн МАН-ынхныг одоо л төрийнхөө ажилд анхаарах нь дээ гэтэл тэгсэнгүй. Төрийн ордон эзэнгүй хэвээр. Муу юмны духанд дуудагдаж явдаг АН-ынхан л хаа нэг хуралдаж харагдах болов.

Ямар сайндаа өчигдөр хуралдах байсан МАН-ын бүлэг хуралдсангүй. Учир нь тэдний Их хурал нь өндөрлөөгүй байв. Нэмээд өнөөдөр хуралдах байсан байнгын хороодын тов ч "арчигджээ". Учир нь МАН-ынхан өнөөдөр бас л завгүй буюу Бага хурлаа хийнэ.

Угтаа МАН-д ямар асуудал өрнөж байгаагаас үл шалтгаалж төрийн ажил явж л байх ёстой. Гэтэл МАН-аас сонгогдсон гишүүд намрын улс төр өрнөсөн эдгээр өдрүүдэд олон түмнээс сонгогдсон төрийн түшээ гэдгээ мартаад МАН-ын гишүүн гэдгээ л санаад яваа болтой.

Тиймээс одоо ажлаа хийе гишүүд ээ. Төрийн ажил та бүхнийг хүлээдэг зүй тогтол байж таарахгүй.

МИАТ: Бангкок чиглэлийн нислэг нээгдлээ
МИАТ: Бангкок чиглэлийн нислэг нээгдлээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!