Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарынхны цалинг 2026 ондоо багтаж 3 сая төгрөгт хүргэнэ

Огноо
Унших
1 минут 35 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлэх” тухай нэмэлт хэлэлцээрийн төслийг ирүүлсний дагуу уг төслийг хэлэлцэх хамтын хэлэлцээг 2025 оны 10 дугаар сарын 26-нд эхлүүлж, нэмэлт хэлэлцээрийн төслийг хэлэлцэж эхэлсэн.

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй энэ сарын 11-нд буюу өчигдөр уулзалт хийж, эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс 30 хувь, мөн оны аравдугаар сарын 01-нээс 20 хувь, 12 дугаар сарын 01-нээс 25 хувиар тус тус нэмэгдүүлэх саналыг танилцуулсан.

Эрүүл мэндийн салбарын ажилтны цалин 2026 онд гурван удаа үе шаттай нэмэгдэж 2026 оны 12 дугаар сарын 1 гэхэд одоогийн цалингаас 75 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Энэ саналыг өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоонд танилцуулна. Монгол Улсын Засгийн газар 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жилээр зарласан. Энэ онд тус салбарын үндсэн цалинг 3,5 саяд хүргэхээр болсон" гэв.

З.Нарантуяаг хууль зөрчиж томилсон гэж үзэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөллөө
З.Нарантуяаг хууль зөрчиж томилсон гэж үзэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөллөө
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!