Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл “хамгаалалттай” хуралдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

 

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий захирлыг томилох асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ үеэр тус байгууллагын хамт олны төлөөлөл болон Үйлдвэрчний эвлэлийн дарга шаардлага өглөө. Тус шаардлагад Үндэсний зөвлөлийн дөрвөн гишүүнийг эсэргүүцэж байгаагаа дурьджээ.

Хуулиндаа Үндэсний зөвлөл нээлттэй хуралдана хэмээн заасан байдаг учир хуралд хамт олны төлөөллийг оруулах хүсэлт тавьсан ч зөвшөөрөөгүйгээр барахгүй хамгаалагчдаас хамгаалуулан хуралдаж байна. Үндэсний зөвлөл хуралддаг өрөөний үүдэнд 10 гаруй алба хаагч хамгаалалтад гарсан байна. Мөн МҮОНРТ-ийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлсэн постеруудыг барьж, хурлын үүдэнд эсэргүүцлээ илэрхийлж байна.

Мөн Үндэсний зөвлөлөөс батласан сонгон шалгаруулалтын журмын 3-р зүйл буюу Ерөнхий захиралд нэр дэвшигчийн шалгуурт:

  • Ял шийтгэлгүй байх,
  • Улс төрийн аль нэг намын гишүүн бус байх,
  • Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жилийн дадлага, туршлагатай байх гэсэн шалгуурыг хэд хэдэн нэр дэвшигч зөрчиж байгаа тул тэдгээр нэр дэвшигчдийг сонгон шалгаруулалтаас хасахыг ч шаардаж байгаа юм байна. 

Энэ үеэр Үндэсний зөвлөлийн гишүүн Батж.Батбаяр "Та нарыг хэн хамт олны төлөөлөл гэж томилсон юм бэ" хэмээн загнаж байгаа харагдлаа. МҮОНРТ-ийн ажилчдыг хоёр ээлж болгон 14 хоногоор ээлжлүүлэн ажиллуулж байгаа учир хамт олныг төлөөлөх хүмүүс цөөхөн байгааг ажилчдын зүгээс хэлж байсан.

Мөн хурлыг саатуулж байна хэмээн үзээд БГД-ийн цагдаагийн газарт дуудлага өгч цагдаагийн бүрэлдэхүүн дуудсан гэдгийг ажилчдын зүгээс хэлж байна. 

Танилц: БЗД-ийн иргэдийн шинжилгээ өгөх байршил
Танилц: БЗД-ийн иргэдийн шинжилгээ өгөх байршил
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.