Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Нэгэнт үргэлжилж буй Бага хурлыг дахин эхлүүлж ирц тооцдог ямар ч дүрэм, дэг байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

МАН-ын Бага хурлын VIII хуралдааны шийдвэрээр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Монгол Ардын намын шинэ даргаар сонгосон билээ. Тодруулбал, эхний санал хураалтаар Д.Амарбаясгалан 57, Г.Занданшатар 43 хувийн санал авсан. Харин хоёр дахь шатны санал хураалтын өмнө ирцийг дахин бүртгэхэд 321 гишүүн бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 87.67 хувийн саналаар Д.Амарбаясгалан ялалт байгуулсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Улс төрийн намын хуулийн 17.6-д “Намын дүрэмд заасны дагуу … намын даргыг сонгоно.” гэж, МАН-ын дүрмийн 20.3.7-д “намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох” гэж заасан.

МАН-ын Бага хуралд 442 гишүүн оролцсон байх бөгөөд 275 гишүүн (62.2%) Д.Амарбаясгаланд санал өгчээ. Нэгэнт эхэлсэн бөгөөд үргэлжилж буй Бага хурлын ирцийг 321 болгож дундуур нь дахин Бага хурлыг “эхлүүлж” ирц тооцдог ямар ч дүрэм, дэг байхгүй" гэлээ.

Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар бүртгүүлэх өргөдлийг 60 хоногийн дотор УДШ-д хүргүүлж 30 хоногийн дотор шийдвэрлэнэ
Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар бүртгүүлэх өргөдлийг 60 хоногийн дотор УДШ-д хүргүүлж 30 хоногийн дотор шийдвэрлэнэ
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.