Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн иргэдийг энэ сарын 18-н хүртэл явуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг энэ сарын 14-ний 06.00 цагаас арванхоёрдугаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд гаргана. Ингэхдээ иргэд PCR шинжилгээнд заавал хамрагдсан байх ёстой юм.

Түүнчлэн арванхоёрдугаар сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан авто тээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна.

Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт дээрх хугацаанд хэвээр үргэлжилнэ. "Ковид-19"-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой юм.

Өнөөдөр 1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй
Өнөөдөр 1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.