Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Армени Азербайжаныг дахин давшихыг оролдсон гэж буруутгав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 39 секунд

Азербайжаны Зэвсэгт хүчин Уулын Карабах руу давшсан гэж Арменийн Батлан ​​хамгаалах яам мэдэгджээ. Үүнээс өмнө Бүгд найрамдах Арцах Улс руу Азербайжаны цэргүүд дайрч, гурван цэрэг шархадсан тухай мэдээлж байв.

Харин Азербайжаны эрх баригчид Арменийн цэргүүдийн өдөөн хатгасан ажиллагааны дараа хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн гэж мэдэгдэж байна. Уулын Карабахын Хадрут мужид буудалцаан болсныг Оросын эрх баригчид нотолсон бөгөөд гал зогсоох дэглэмийг дагаж мөрдөхийг шаарджээ.

“Энэ сарын 12-нд Азербайжаны тал Арцахын Хин Таглар, Хцаберд суурингууд руу давшилтын ажиллагаагаа сэргээсэн. Батлан ​​хамгаалах арми зохих арга хэмжээг авч байна" гэж Арменийн Батлан ​​хамгаалах яам мэдэгдэлдээ дурджээ. Хин Таглар болон Хцаберд нь Арменийн эзлэгдсэн хоёр тосгон бөгөөд Хадрутын бусад хэсэг нь Азербайжаны Зэвсэгт хүчний хяналтад байна. Хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын Батлан ​​хамгаалах яамнаас өмнө нь Карабахын Батлан ​​хамгаалах армийн гурван албан хаагч шархадсан гэж мэдээлжээ. “Арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 40 минутын орчимд дайсан өмнөд чиглэлд байрлуулсан Батлан ​​хамгаалахын армийн байлдааны байршил руу дайрахыг оролдов. Хариу гал нээж, буудалцааны үеэр гурван цэрэг шархадсан” гэж яамны цахим хуудсанд гарсан мэдээнд дурджээ.

Москва гал нээхгүй байхыг шаардаж байна

12 дугаар сарын 11-ний өдөр Хадрут мужид гал зогсоох дэглэм зөрчсөн нэг тохиолдлыг энхийг сахиулагчид нь бүртгэсэн болохыг ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам баталжээ.

"Хадрут мужид автомат буугаар гал нээсэн. Шууд харилцах холбооны сувгуудаар галаа бүрмөсөн зогсоох дэглэмийг сахих шаардлагыг талуудад цаг алдалгүй хүргүүлсэн" гэж энхийг сахиулагчдын шуурхай штаб мэдээлжээ. Энэ сарын 11-ний өдөр Хадрут мужид болсон буудалцаан нь гал зогсоох дэглэмийг зөрчсөн ганц тохиолдол гэдгийг нэмж дурдсан байна.

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Карабахын байдал харьцангуй тогтвортой байгаа гэж онцлон тэмдэглэсэн боловч эдгээр үйл явдалд түгшиж байгаагаа илэрхийлжээ.

Энэ сард дөрвөн удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ
Энэ сард дөрвөн удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.