Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: 3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар Амазонс“ багийн эзэн, үүсгэн байгуулагчийн хувиар цаашид ч дэмжиж амжилт бүрд нь хамтдаа байх болно

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 8 секунд

May be an image of 6 people and text that says 'ubn Hubn L uba Юy6aйHи Юy U ub บ ិក A4 ਤ EX 5 εΧ3 E3'Улаанбаатар хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс "Мөнгөн" медаль хүртсэн Монголын үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчдад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУГТ цол тэмдэг гардууллаа.

Мөн Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгийн батламжийг шигшээ багийн охидод гардуулсан.

Тэгвэл "Улаанбаатар Амазонс" багийн эзэн, үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Дэлхийн дэд аварга охид маань өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчид боллоо. Багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж Монгол Улсынхаа нэрийг дэлхийд тунхагласан охидоороо бахархаж байна. Баяр хүргэе.

3х3 сагсан бөмбөгийн "Улаанбаатар Амазонс" багийн эзэн, үүсгэн байгуулагчийн хувиар цаашид ч дэмжиж амжилт бүрд нь хамтдаа байх болно. Амжилтаа улам бүр ахиулж Олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин илүү өндөрт мандуулна гэж итгэж байна" хэмээжээ.

Ч.Ундрам: 3х3 багийн эмэгтэй тамирчин тус бүрд нэг удаа 25 сая төгрөг, 2026 оны 1-р сарын 1-нээс тус бүр сар болгон 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
Ч.Ундрам: 3х3 багийн эмэгтэй тамирчин тус бүрд нэг удаа 25 сая төгрөг, 2026 оны 1-р сарын 1-нээс тус бүр сар болгон 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
 
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.