Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ-ын дэд даргыг дарга нь томилдог болох өөрчлөлтийг дэмжив

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 38 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Уг тогтоолын төслийг Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог байх зохицуулалтыг тусгасан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгээс дараах тайлбарыг өглөө.

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг

АТГ-ын дэд дарга нь төрийн албан тушаалтад хамаардаг. Түүнийг Засгийн газрын гишүүний дайтай хангамж, баталгаагаар хангадаг байсныг энэ удаагийн өөрчлөлтөөр болиулж байгаа.

Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтны ангилалд багтдаг албан тушаалын жагсаалтаас АТГ-ын дэд даргыг хасаж байгаагэв.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

Монгол Улсын 2005 онд Авлигын эсрэг конвенцэд нэгдэн орсон. Энэ хуулийн төсөл бидний нэгдэн орсон конвенцыг зөрчиж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг нь улс төрийн хүсэл зоригоос хамаардаг. 10 гаруй жилийн дараа энэ байгууллагыг татан буулгах ажиллагаа эхэлж байна гэж харж байна. Яагаад гэвэл даргыг хэн, хаанаас томилох вэ гэдэг нь өөрөө энэ байгууллагын тогтолцоотой холбоотой асуудал.

Түүнчлэн Монгол Улсын Авлигын индекс гэж зүйл бий. Түүгээр хууль тогтоомж, мэдээллийн ил тод байдал зэрэг олон зүйлийг харж үнэлдэг. Энэ өөрчлөлтийг хийснээр манай индекс дахиад доошоо унах нь. Ер нь Засгийн газрын дэргэд олон мөрдөх алба хэрэггүй. Мөрдөн албыг прокурорт нь өгдөг юм уу эсвэл цагдаатай нийлүүл. Хөрөнгө орлогын мэдүүлгийг хянадаг, мэдээллийн ил тод байдлын хангадаг, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг байгууллагаа УИХ дэргэдээ авч үлддэг юм уу. Иймэрхүү байдлаар явах ёстой юм болов уу гэж бодож байнахэмээв.

Ийнхүү санал хураалт явуулахад, гишүүдийн 61.1 хувь нь АТГ-ын дэд даргыг дарга нь томилдог болох өөрчлөлтийг дэмжлээ.

Үхэр, хонь, ямааны махны экспортыг сэргээх хүсэлт гаргав
Үхэр, хонь, ямааны махны экспортыг сэргээх хүсэлт гаргав
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.