Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилттэй танилцах Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 10.30 цагаас хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

-Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Монголбанкан дахь Үндэсний баялгийн төрөлжсөн сангуудын зарцуулалт, үр дүнг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

-“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшлийн болон “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах бэлтгэл ажлын явц, хөрөнгийн үнэлгээний талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллийг сонсоно.

ХЗБХ:   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.