Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Наранчимэг: Аудитын баталгаажуулсан тайлангаар эрүүл мэндийн салбарын эмнэлэг, эмийн санд олгох өрийн үлдэгдэл 316.8 тэрбум төгрөг байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн билээ.

ҮАГ-ын Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг: Эмийн сан, эмнэлгийн тусламж үйлчилгээний өглөг өмнөх өнөөс 98.5 тэрбум төгрөгөөр өсөж, энэ оны баталгаажуулсан тайлангаар 316.8 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 228.6 тэрбум төгрөг буюу 72.2 хувийг улсын эмнэлэг, 64.8 тэрбум төгрөг буюу 20.4 хувийг хувийн хэвшлийн эмнэлэг, 9.7 тэрбум төгрөг буюу 3.1 хувийг ӨЭМТ, 8.2 тэрбум төгрөг буюу 2.6 хувийг эмийн сан, 5.5 тэрбум төгрөг буюу 1.7 хувийг рашаан сувилалд өгөх өрийн үлдэгдэл эзэлж байна. Аудитын газраас эрүүл мэндийн байгууллагын тогтолцоог сайжруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн.

Х.Нямбаатар: Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй
Х.Нямбаатар: Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй
 
Б.Жаргалан: Ардчилсан намын бүлэг татварыг хэрхэн бууруулах талаар санал гаргаж ажиллана
Б.Жаргалан: Ардчилсан намын бүлэг татварыг хэрхэн бууруулах талаар санал гаргаж ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.