Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Агаарын температурын хувьд хугацааны эхээр уулархаг нутаг, Цэцэг сумын нутгаар шөнөдөө 25-30, өдөртөө 15-20 градус байна. Бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Улмаар энэ сарын 11-ний өдрөөс хүйтний эрч чангарч уулархаг болон Цэцэг сумын нутгаар шөнөдөө 29-34, өдөртөө 20-25 градус байна. Бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 13-18 градус хүйтэн байх төлөвтэй гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Одоогоор Ховд аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож эхэлсэн байна.

Харин Ховд голын мөсний зузаан 15 см, Дундцэнхэр голын мөсний зузаан 25 см болжээ. Мөн Долооннуур голын мөсний зузаан 30 см, Хар-Ус нуурын мөсний зузаан 35 см тус тус хүрч, мөсөн бүрхүүл тогтсон аж.

Буянт, Булган, Чоно-Харайх, Төгрөг голд мөсөн зах, өтгөн зайртай байна. Хэдийгээр гол, нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй.

Иймээс тээвэрчид, иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх мэт бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг УЦУОШТөөс онцгойлон анхаарууллаа.

Өдөрт 27-30 мянган PCR шинжилгээ хийж байна
Өдөрт 27-30 мянган PCR шинжилгээ хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.