Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгт үл мэдэгдэх өвчин дэгдэж, 800 гаруй хүнд халдварлажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 19 секунд

Энэтхэгийн өмнөд нутгийн Андхра-Прадеш мужийн Элуру хотод олон зуун хүн өвчилсөн үл мэдэгдэх өвчин коронавирусний цар тахалтай холбоогүй гэж тус мужийн Баруун Годавари тойргийн байцаагч мэдээлжээ.

Үл мэдэгдэх өвчин Элуру хот болон хотын эргэн тойронд өнгөрөгч ням гарагт дэгджээ. Байцаагчийн хэлснээр, өвчний улмаас нэг хүн нас барж, халдварласан хүний тоо 800 давсан байна. Өвчтөнүүдэд толгой эргэх, татаж унах, гэнэт ухаан алдах, амнаас хөөс цахрах, чичрэх зэрэг шинж тэмдгүүд илэрчээ. Мужийн эрх баригчдын мэдэгдэж байгаагаар, үл мэдэгдэх өвчин хүнээс хүнд дамжин халдварладаггүй байна.

Түүнчлэн ундны ус хүнд металл, фосфор органик нэгдэл, пестицидээр бохирдсон нь үл мэдэгдэх өвчнийг үүсгэсэн байж болзошгүй гэж эрх баригчид таамаглаж байгаа юм. 

Өвчний шалтгааныг тогтоох ажил Андхра-Прадеш мужид үргэлжилж байна. Халдвар авсан хүмүүсийг компьютер томографиийн оношилгоонд оруулж, коронавирусний  шинжилгээ хийхэд хариу нь “сөрөг” гарч өвчин “COVID-19”-тэй холбоогүй болох нь тогтоогджээ.

Австрид хөл хориог сулруулж, сургуулиуд хичээллэж эхэллээ
Австрид хөл хориог сулруулж, сургуулиуд хичээллэж эхэллээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.