Нийслэлээс 226 тэрбум төгрөгөөр хагас коксожсон нүүрс авахаар тендер зарласныг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нарын зарим гишүүд шүүмжилсэн.
Үүнд хотын дарга Х.Нямбаатар тайлбар хийсээр байгаа. Тэрбээр энэ удаад "Энержи Ресурс"-аас мидлинг үнэгүй нийлүүлэх 5 жилийн гэрээ дууссан. Энэ жилээс "ЭТТ"-оос мидлинг нийлүүлэх өртгөөр хагас кокс худалдаж аваад, улсад 300 тэрбумын хэмнэлт хийнэ гэсэн тооцоо гарсан. Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмж болон Үндэсний хорооны тогтоолын дагуу тендер зарласан байгаа.
Үйлдвэр нь байвал үйлдвэрлээд хэрэглэнэ. Үйлдвэр нь алга. Үйлдвэр барина гээд 30 жил боллоо. Эдгээрээс илүү чухал хүчин зүйл бол иргэдийн эрүүл мэнд. Хэмнэлт хийгээд утаагүй өвөлжчихье өө, Золоо гишүүн ээ" гэж хариу өгсөн байна.