Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ноцтой зам тээврийн ослоор нэг хүн амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 250 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 198 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр – 1

Мөргөлдөх хэлбэрээр- 1 гарсан байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал энэ сарын 5-ны өдрийн 12:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр шар толгой гэх газар асфальтан замд North Benz маркийн ачааны автомашин Howo маркийн ачааны автомашинтай мөргөлдөж, Howo маркийн автомашины жолооч 20 настай, эрэгтэйгийн амь нас хохирчээ. Уг хэргийг шалгаж байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 жолооч, орон нутагт найман жолоочийг тус тус илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой. Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Халдвар гарсан аймгууд руу зорчих хөдөлгөөнийг нээлээ
Халдвар гарсан аймгууд руу зорчих хөдөлгөөнийг нээлээ
 
ҮСХ: Монголчууд хоногт 12 цагийг унтаж, хооллоход, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байна
ҮСХ: Монголчууд хоногт 12 цагийг унтаж, хооллоход, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.