Бүх их, дээд сургуульд суралцдаг, оюутны байрнаас гадуур амьдарч байгаа оюутнуудыг өнөөдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр дараах байршлууд дээр хүлээн авч, PCR-ийн шинжилгээнд хамруулна.
Шинжилгээ өгөхөөр очихдоо иргэний болон оюутны үнэмлэхтэйгээ очих ёстойг анхаарна уу. Түүнчлэн оюутнууд шинжилгээний дугаар авах шаардлагагүй бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, амьдарч байгаа дүүргийнхээ ойрхон байршлыг сонгон очно.