Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс 446 гаруй мянган иргэний тэтгэврийг олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Сар бүрийн эхэнд олгодог тэтгэврийг өнөөдөр арилжааны 6 банкаар дамжуулан 446 мянган иргэн авна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өнөөгийн нөхцөлд иргэдийг банкинд бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж бэлэн мөнгөний автомат машин болон интернэт банк ашиглахыг нийгмийн даатгалын байгууллага, арилжааны банкуудаас санууллаа.

Банкаар зайлшгүй үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байна.

Нийгмийн даатгалын байгууллагаас мэдээлж буйгаар өнөөдрөөс 446.4 мянган тэтгэвэр авагчид 185.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг олгоно. Тодруулбал:

  • 353.5 мянган даатгуулагчид өндөр насны,
  • 71.9 мянган даатгуулагчид тахир дутуугийн,
  • 21.0 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм.

Нэн түрүүнд банкин дээр дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг арилжааны банкуудтай хамтран 11 дүгээр сарын 14-нөөс эхлүүлжээ. Улсын хэмжээнд 32159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээж байна.

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймаг зэрэг коронавирусний халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тэтгэвэр авагчидтай нэг бүрчлэн утсаар холбогдон мэдээлэл хүргэж байгааг НДЕГ-аас мэдээллээ. Тэтгэвэр олголтыг ХНХЯ, агентлагийн албан хаагчид хянаж, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэж газар дээр нь ажиллана.

Орон нутгийн иргэд нутаг буцаж эхэллээ
Орон нутгийн иргэд нутаг буцаж эхэллээ
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.