Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт 1122 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Хүнсний бүтээгдэхүүн шаардлагатай байгаа өрхүүдэд 30 мянган төгрөгийн талон олголоо.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас санаачлан цар тахлын улмаас орлого нь хумигдсан, амьдралын боломж тааруу, хүнсний хэрэглээ нэн яаралтай байгаа өрхүүдэд дээрх дэмжлэгийг үзүүлжээ.

Тус сумын Засаг дарга Х.Батболд "Ажлаа аваад хэдхэн хонож байгаа хэдий ч цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг яаралтай авч хэрэгжүүлж байна. Аймгийн төсвөөс 322 өрхөд тус бүрд нь 50 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн олгосон. Энэ удаад 800 өрхөд хүнсний талон олгосноор нийт 1122 өрхөд дэмжлэг үзүүллээ" гэлээ. Тэрээр эдгээр өрхүүдэд дэмжлэг үзүүлэх ажлыг хамтран зохион байгуулсан аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, бизнес эрхлэгч нартаа талархаж байна гэв.

ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.