Улсын Онцгой комиссоос хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд буцаж чадахгүй байгаа иргэдийг 12 дугаар сарын 1-ний өдрөөс нутаг буцаах шийдвэр гарсан.
Харин орон нутгийн иргэд явахаасаа 48 цагийн өмнө шинжилгээнд хамрагдсан байх ёстой. Шийдвэрийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас түргэн оношилгооны 20 цэгт шинжилгээ авах үеэр өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Шинжилгээ авах 20 цэгт нийт 242 гаруй алба хаагч ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.