Дэлхийн хамгийн шилдэг хөлбөгчдын нэг, Дэлхийн аварга, Аргентина улсын домог Диего Марадона 60 насыг наслаад энэ ертөнцөөс буцлаа
Хөлбөмбөгийн ертөнцийн ноён оргил, хөлбөмбөгийн 2 "Хаан"-ы нэг гэгддэг Аргентины домогт тоглогч, "Алтан гарт жаал" Диего Армандо Марадона Франко 2020 оны 11-р сарын 25-ны өдөр уушгины өвчлөлөөс үүдэлтэй зүрхний дутагдалд орж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүний үхэл дэлхийн хөлбөмбөг сонирхогчдыг хүнд цохилтонд оруулж, Аргентин улсад 3 хоногийн гашуудал зарлаад буй юм. Тэрээр хүнд тархины мэс засал хийлгэж, эмнэлгээс гараад удаагүй байлаа.
1977 оны 9-р сарын 12. Буэнос Айрэс хот. 16 настай Диэго Марадона. Тэрээр 1960 онд Вилла Фиорита хэмээх Буэнос Айрэсийн хамгийн ядуу хотын захын хороололд төржээ. Марадона 9 настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн бөгөөд түүний анхны баг нь Аргентинос Хуниорс клубын хүүхдийн баг болох Кэболитас байлаа. Түүний авъяас маш хурдан илэрч Pibe de Oro буюу "Алтан жаал" хэмээх хочтой болсон байна. 16 насандаа анхны мэргэжлийн түвшний тоглолтондоо Аргентинос Хуниорс багийн өмнөөс тоглож, үүнээс хэдхэн сарын дараа улсынхаа шигшээ багт дуудагдаж байв.
Бока Хуниорс багийн бүрэлдэхүүнд Талларес багийн эсрэг тоглож буй нь. 1981 он.
1982 онд Испани улсад болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний үеэр Белгийн шигшээ багийн хамгаалагчдын эсрэг тулж буй нь
Зүүн гар талаас Аргентины шигшээ багийн тамирчин Освалдо Ардилез, Диэго Марадона, Хорге Олгин. 1982 оны ДАШТ. Бразилын эсрэг тоглолтын өмнө