Нийтийн аж ахуйд 7 экскаваторыг нийлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлийг хийж байгаа. Энэ хүрээнд үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ахуйн машин техникийг шинэчилжээ. Тодруулбал, БНХАУ-ын “Sany” үйлдвэрээс жижиг оврын экскаватор зургаа, дэлхийн шилдэг “Cat” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Barlo world” ХХК-иас том оврын 1.9 шоо метр шанагатай “Cаt330” загварын нэг экскаваторыг нийлүүллээ. Эдгээр машин техникийг ГУББГ, ОСНААУГ болон дүүргүүдэд хүлээлгэн өгөх юм байна.

2024 оны аравдугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэгээний таван төрлийн 33 машин техникийг нийлүүлсэн. Тодруулбал, цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах 10 машин, 8 шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч 10 машин нийлүүлсэн. Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Улмаар 2024 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 80 гаруй машин техникийн шинэчлэлт хийсэн билээ.

Б.Тулга: Ганцмод боомтод Хятадын талын нүүрсний агуулах сав дүүрч, татан авалт удааширсан байдалтай байна
Б.Тулга: Ганцмод боомтод Хятадын талын нүүрсний агуулах сав дүүрч, татан авалт удааширсан байдалтай байна
 
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!