Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 26 тохиолдол шинээр батлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 45 секунд

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн  ээлжит /2020.11.22/ мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

"Өчигдөр нийт 1,305 хүнд шинжилгээ хийсэн байна. 21-ний 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш 26 тохиолдол шинээр батлагдаж, дотоодын халдварын тоо 172 боллоо. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 608 боллоо. Үүнээс эдгэрсэн 337 хүн байгаа бол 264 хүн эмчилгээ хийлгэж байна.

Дотоодын халдвар голомтлон гарсан халдваруудыг байршлаар нь танилцуулбал,

  • Улаанбаатарт  2 тохиолдол нэмэгдэж 40,
  • Сэлэнгэ аймагт  19 тохиолдол нэмэгдэж 77,
  • Дархан-Уул аймагт  4 тохиолдол нэмэгдэж 20,
  • Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж 17,
  • Орхон аймагт  шинээр тохиолдол бүртгэгдээгүй 17 байгаа бол
  • Говьсүмбэр аймагт мөн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй 1 байна.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл

Манай улсын хувьд covid-19 халдвар таван аймагт кластер хэлбэрээр тархаж байна. Улаанбаатар хотод дайралтын түвшин бага 4.9 хувьтай байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41800 иргэн covid-19 илрүүлэх шинжилгээнд хамрагдсан. Тусгай дугаарын утсанд 4610 иргэн холбогдож зөвлөгөө авсан. Нийслэлд шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор ЗӨСҮТ-өөс ариутгал халдваргүйжүүлэлт хийсэнхэмээв.

Сэтгүүлчийн асуултад хариулав

-Монгол Улс коронавирусний халдвартай иргэдээ амжилттай эмчилж байгаа. Цаашид нийт хүн амынхаа дархлааг хэрхэн тогтоох вэ. Аль улсаас вакцин авахаар яриа хийж байгаа вэ?

-Дархлаа тогтоох хоёр арга бий. Нэгдүгээрт, энгийн буюу хүн сайн унтаж амрах, агаарт гарах, биеийн тамирын дасгал хийх зэрэг. Хоёрдугаарт, өвөрмөц буюу вакцин. Дэлхий нийтэд 140 гаруй вакцин хөгжүүлж  байгаа. Үүнээс 10-ийг нь амжилттай хөгжүүлж байна. Тухайлбал, АНУ-д 3, БНХАУ-д нэг вакциныг хийж байгаа. ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран коронавирусний вакциныг жигд түгээх “Ковакс” хөтөлбөр баталсан. Монгол Улс энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээсэн бөгөөд анхны орнуудын нэг болсон. Вакцин аваад эхний ээлжинд хүн амын 20 хувь буюу эмнэлгийн ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, өндөр настан, архаг хууч өвчинтэй хүмүүсээ хамруулна. Түүнчлэн Засгийн газар олон улсын байгууллагуудын дэмжлэгээр хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөж байна.

Б.Дүгэржав: Ховд аймагт COVID-19 халдвар илрээгүй
Б.Дүгэржав: Ховд аймагт COVID-19 халдвар илрээгүй
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний найман сарын байдлаар 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.