Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдэд хүргэх анхааруулга

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдэд хүргэх анхааруулгыг Нийслэлийн ЗДТГ-аас гаргажээ. Мөн коронавирусний халдвартай холбоотой зөвлөгөө, мэдээллийг 119 дугаарын утаснаас авах боломжтой.

  • Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байна.
  • Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаар гэрээсээ гарсан бол 1 цагийн дотор гэртээ буцаж ирнэ. Зөвхөн гэр бүлийн нэг гишүүн ойролцоох хүнсний дэлгүүрээс хүнсээ худалдаж авна.
  • Хүнсний дэлгүүр эмийн сангаар үйлчлүүлэхдээ хүн хооронд 1.5-2 метрийн зай барина.
  • Иргэд зорчих үедээ иргэний цахим үнэмлэхээ биедээ заавал авч явна.
  • Хөл хорионы хугацаанд зөвхөн ажиллах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тухайн өдрийн ээлжийн хуваарьтай иргэд алба, амины автомашин, нийтийн тээврээр өглөөний 07.00-10.00, оройн 17.00-20.00 цагт зорчино.
  • Бусад иргэдийн автомашины болон явган хөдөлгөөнийг 24 цагийн турш хориглосон болно.
  • Нийслэлийн онцгой комиссоос иргэний цахим үнэмлэх, QR системд тулгуурлан иргэдийн хөдөлгөөн, автомашины хөдөлгөөнд хяналт тавьж ажиллана.

Энэ мэдээллийг ойр орчны болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст түгээнэ үү.

Т.Гантөмөр: Нийслэлийн 4000 автомашин 07.00-17.00 цагт түгээлт хийнэ
Т.Гантөмөр: Нийслэлийн 4000 автомашин 07.00-17.00 цагт түгээлт хийнэ
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.