Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Гантөмөр: Нийслэлийн 4000 автомашин 07.00-17.00 цагт түгээлт хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 5 секунд

УОК, НОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс хүнсний, эм хангамжийн болон хот нийтийн үйлчилгээний автомашин 07.00-17.00 цагт хязгаарлалтгүйгээр зорчих боломжтой боллоо.

Энэхүү шийдвэрийг ЭМЯ-ны 11.00 цагийн ээлжит мэдээллийн үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийтэд танилцуулсан юм.

Тэрбээр, “Нийслэлд ажилладаг хүнсний 770 үйлдвэрын 2000 автомашин, хүнсний импортын барааны 220 аж ахуйн нэгжийн 2000 машин 07.00-17.00 цагт хязгаарлалтгүйгээр зорчиж, 3731 дэлгүүрт түгээлт хийнэ. Түүнчлэн Сансар, Оргил зэрэг томоохон сүлжээ дэлгүүрийн 350 автомашины дээрх цагт өөрийн сүлжээ дэлгүүртээ бараагаа хүргэнэ. Алслагдсан дэлгүүрүүд дээрх хугацаанд хугацаанд бараагаа авч амжаагүй бол өөрийн жижиг машинаар өглөө 07.00-10.00 гэрээтэй хүнсний захаасаа бараагаа авч болно. Хүнсний, эм хангамжийн, худалдаа үйлчилгээний болон хот нийтийн аж ахуйн үйлчилгээнд явдаг автомашиныг QR системд холбож байгаа. Уг ажлыг ирэх долоо хоногийн даваа гарагаас өмнө дуусгах бөгөөд ингэснээр QR кодтой автомашин 07.00-17.00 цагт түгээлтэд асуудалгүй гарах боломжтой болно” хэмээв.

Энэ сарын 13-20-нд нийслэлийн хэмжээнд иргэд 1103 кг мах худалдан авсан бөгөөд махны нөөц 50 тоннын нөөцтэй байна. Мөн хугацаанд 6 тонн гурил борлуулсан бөгөөд 92.9 тонн, будаа 9400 тоннын нөөцтэй байгаа юм. Нөөцийн махны үнийг тогтвортой байлгах, худалдааг өргөтгөх ажлыг зохион байгуулжээ. Нийслэлийн 43 цэгт явуулын болон байнгын худалдааны цэг ажиллуулж байгаа бөгөөд нийт 390 тонн мах худалдсан. Одоо нөөцийн махны 16 аж ахуйн нэгж 4500 тонн махны нөөцтэй байгаа аж.

“Ковид 19”-ийн эсрэг вакцин айл бүрд байдаг
“Ковид 19”-ийн эсрэг вакцин айл бүрд байдаг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.