Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материал цахимаар хүлээн авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материал хүлээн авах хугацааг энэ сарын 25 хүртэл сунгаж, цахимаар хүлээн авахаар болжээ.

Энэ жил уламжлал ёсоор зарлаж, тэтгэлэгт нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 15-ны дотор шуудангаар хүлээн авахаа Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлж байжээ. Гэвч коронавирусний эрсдлээс сэргийлэх үүднээс Засгийн газар, УОК-оос ирэх сарын 1 хүртэл “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлэх шийдвэр гаргасан тул материалыг шуудангаар хүлээн авах боломжгүй болсон юм. Иймд энэ сарын 25 хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын [email protected] мэйл хаягаар хүлээн авч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, МСҮТ-ийн 30 хүртэлх суралцагчид олгодог.

Хотын дарга шийдвэртээ
Хотын дарга шийдвэртээ "бөх" зогссоор байх уу
 
“Үндэсний Эвсэл” сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгчээ
“Үндэсний Эвсэл” сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.