Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 3 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 736 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 282 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 454 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 77 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн аж.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. ХАСХОМ-ийг хянан шалгахад илэрсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлжээ.

НИТХ: Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
НИТХ: Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.