Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЦА: Цахилгааны масс гарсны улмаас өвс ачсан ачааны машин шатсан. Хүний амь эрсдээгүй, бусад автомашин галд өртөөгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Авто худалдааны цогцолбор"-ын ойролцоо олон тооны машин шатсан ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулга, мэдээлэл өглөө. Тус газраас,

Шуурхай дуудлага хүлээн авах тусгай дугаарын утсанд энэ оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14:39 минутад “Машин шатаж байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 32 хороо Авто худалдааны төв орох замд өвс ачиж явсан Ниссан кондор маркийн тээврийн хэрэгсэлд урьдчилсан байдлаар цахилгааны масс гарсны улмаас тээвэрлэж явсан өвс шатсаныг Гал унтраах 26-р анги 3 тээврийн хэрэгсэл 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж унтраасан байна. Тухайн хэргийн улмаас хүн бэртэж гэмтээгүй, өөр бусад тээврийн хэрэгсэл шатаагүй.

Голомт банк: “Apple Pay Deal” урамшууллаа зарлалаа
Голомт банк: “Apple Pay Deal” урамшууллаа зарлалаа
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.