Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Шинэ авто худалдааны төвийн орчимд 230 орчим боодол өвсөн ачсан ачааны машин шатаж байсныг унтраасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Авто худалдааны цогцолбор"-ын ойролцоо олон тооны машин шатсан осол гарчээ. Ослын талаар цахим орчинд цацагдсан бичлэгтэй холбоотой Тээврийн цагдаагийн албанаас " Шинэ авто худалдааны төвийн ойролцоо гарсан ослын дуудлагыг бүртгэсэн бөгөөд шалгаж байна" гэлээ.

Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгааг ТЦА-аас мэдээлэв. Тэгвэл энэ талаар онцгой байдлын газраас тодруулахад, СХД-ийн 32-р хороо зам дагуу машин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 14:40 цагт ирсэн байна. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатаж байсныг унтраасан байна.

Г.ДАМДИННЯМ: О.Алтангэрэл сайд ЦЕГ-ын хэвлэлийн албаны дарга шиг прокурорын зөвшөөрөлтэй мэдэгдэхгүй баахан мэдээллийг гаргаж тавиад дайрсан байна
Г.ДАМДИННЯМ: О.Алтангэрэл сайд ЦЕГ-ын хэвлэлийн албаны дарга шиг прокурорын зөвшөөрөлтэй мэдэгдэхгүй баахан мэдээллийг гаргаж тавиад дайрсан байна
 
Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно
Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.