Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад аюултай хог хаягдлыг цэгцлэх хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сард Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөлд нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад арга хэмжээг тусгай журмаар шийдвэрлэх талаар тусгаад байна. Тухайлбал,

Агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатар хотыг ногоон, шар бүсэд хувааж, ногоон бүсэд:

  • Стандартад нийцсэн хийн болон шингэн түлшнээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах (бүх төрлийн хатуу түлш);
  • Стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид авто бензин, дизель түлшийг худалдан борлуулах;
  • Инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус ашиглах;
  • Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах;
  • Авто сэлбэгийн задгай худалдаа, авто засварын бүх төрлийн үйлчилгээ эрхлэх;
  • Хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглоно.

Агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд:

  • Шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулж, эдгээр айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулахыг зорьж байна.
ХИЛИЙН ЗАСТАВААС: 21-хэн насандаа хилийн заставт томилогдож, 18 жил хилээ манасан ХИЛЧИН ГЭР БҮЛ
ХИЛИЙН ЗАСТАВААС: 21-хэн насандаа хилийн заставт томилогдож, 18 жил хилээ манасан ХИЛЧИН ГЭР БҮЛ
 
О.Алтангэрэл: ЗГ “Энержи ресурс“ ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно
О.Алтангэрэл: ЗГ “Энержи ресурс“ ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!