А.Баяр: Иргэдийн 68 хувь нь ТЭГШ СОНДГОЙ дугаарын хязгаарлалтыг дэмжсэн. Судалгаанд эргэлзэх зүйлгүй. Хүн болгонд таалагдсан шийдвэрийг гаргахад амаргүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс автомашины улсын дугаарыг тэгш сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахаар иргэдээс санал авсан билээ. Санал асуулга дууссан бөгөөд оролцсон иргэдийн 68 хувь нь дэмжиж саналаа өгсөн байна. Энэхүү санал асуулгын дүнг маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үүнийн дараа эцсийн шийдвэр гаран

Тэгвэл НИТХ-ын дарга А.Баяр "Автомашины дугаарын хязгаарлалт хийх эсэх тал дээр 10 сайтаар санал асуулгыг нээлттэй явуулсан. Түүнчлэн нийслэл өөрийн сайт дээрээ ч санал асуулга авсан. Иргэдийн 68 хувь нь дэмжсэн. Судалгааны байгууллагатай хамтарч ажилладаг тул судалгаанд эргэлзэх зүйлгүй. Хүн болгонд таалагдсан шийдвэрийг нэг дор гаргахад амаргүй. Нийгэм гэдэг чинь янз бүрийн бодолтой хүмүүсээс бүрддэг" гэв.

О.Батхүү: Хуулийн шинэчлэлээр өмнө нь орлого 50 сая хүрсэн л бол шууд НӨАТ төлөгч болдог байсныг болиулж, 12 сарын хугацаанд 400 саяын орлого олсон бол НӨАТ төлөгч байхаар заасан нь сайн хэрэг
О.Батхүү: Хуулийн шинэчлэлээр өмнө нь орлого 50 сая хүрсэн л бол шууд НӨАТ төлөгч болдог байсныг болиулж, 12 сарын хугацаанд 400 саяын орлого олсон бол НӨАТ төлөгч байхаар заасан нь сайн хэрэг
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 градус хүйтэн. Цас орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 градус хүйтэн. Цас орохгүй
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!