Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуурамч 100 ам.долларын мөнгөн дэвсгэрт солиулахыг завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Баянгол дүүргийн нэр бүхий банкны салбарт хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт илэрлээ” гэх дуудлага мэдээлэл өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, иргэн О нь тус банкны салбарт хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт 1 ширхгийг солиулахаар завдсан ба цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сар шинийн баяртай холбоотойгоор шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт, хэрэгцээ нэмэгддэг. Иймд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа гарт тэмтрэгдэх товгор тоо, үсэг, тусгай үнэт цаас, нууцлалын тэмдэгтүүдийг сайтар шалгах, хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Ханын материалд 3.000 айлын орон сууцны төсөл эхлүүлэхээр болжээ
Ханын материалд 3.000 айлын орон сууцны төсөл эхлүүлэхээр болжээ
 
М.Мандхай: Социал Демократ Монголын Ахмадын холбооны 500 гаруй ахмадуудтай уулзаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар саналаа солилцлоо
М.Мандхай: Социал Демократ Монголын Ахмадын холбооны 500 гаруй ахмадуудтай уулзаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар саналаа солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.