ЧУУЛГАН: “Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай“ УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд үг хэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

УИХ-ын 2025.01.24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ чууганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр болжээ.

Хуулийн төсөлд, Нийслэлийн хэмжээнд хотуудыг соёл, боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр ложистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлж 193 мянган ажлын байрыг шинээр бий болгох төдийгүй амьдрах таатай, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хотыг хөгжүүлэх үзэл баримтлалын хүрээнд тогтвортой, идэвхтэй, дасан зохицох, цогц хүртээмжтэй байхад чиглэсэн нийт 31 зорилт 111 дэд зорилт бүхий арга хэмжээг хэрэгжүүлэхээр энэхүү төлөвлөгөөнд тусгажээ. Тухайлбал нийслэлийн нутаг дэвсгэрт “20 минутын хот” үзэл баримтлалаар улсын зэрэглэлтэй 2 хот, орон нутгийн зэрэглэлтэй 14 хот, дагуул 4 хотыг төлөвлөн хөгжүүлж, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс, Налуу ухаа эдийн засгийн тусгай бүс, Багануур, Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк Эмээлт эко үйлдвэрийн паркийг байгуулахаар тусгасан байна. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэн, Сэлбэ, Баянхошуу, Толгойт, Шар хад, Дэнжийн мянга, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг хийж, хотын нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 42 хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаана
УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаана
 
Дулаалгын хучлага шатаж барилга дээр гал гарч байсныг унтраажээ
Дулаалгын хучлага шатаж барилга дээр гал гарч байсныг унтраажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!