Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Үүрийнтуяа: Нийтээр тэмдэглэх баярын өдрийг хуульчлахдаа иргэдийн саналыг заавал тусгадаг байх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Энэ жил сар шинийн баяраар билгийн тооллын шинийн НЭГЭН тасарч буй талаар Гандантэгчэнлин хийдээс болон зурхайчид мэдэгдсэн. Тодруулбал, хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд шинийн НЭГЭН тохиох байсан ч ийнхүү тасарсан тул гуравдугаар сарын 1 буюу шинийн 2-нд золгоно.

Тэгвэл бүх нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн талаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаас тодруулахад "Нийтээр тэмдэглэх баярын өдрийг хуульчлахдаа иргэдийн саналыг заавал тусгадаг байх ёстой. Судалгаанаас харахад Сар шинийн баяраар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж, ослын тоо эрс нэмэгддэг юм билээ. Амьдралд ойр шийдвэр гаргах нь чухал байна. Түүнчлэн олон баярыг хавтгайруулж тэмдэглэхээс илүү үндэсний том хоёр баяр болох наадам, цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэх үүднээс хугацааг нь эргэж харах хэрэгтэй гэж бодож байна" гэв.

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар ТББХ-нд шилжүүллээ
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар ТББХ-нд шилжүүллээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.