Г.Дамдинням: ББСБ-уудын зарим эдийн засагчид харилцагчдынхаа нэр дээр их хэмжээний зээл авч залилан үйлдээд “ХАР ЖАГСААЛТ“-д оруулсан тохиолдол гарсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.21/ хуралдаан 11 цаг 16 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг явууллаа.

Тодруулбал, Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, нэр дэвшигч бүрээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авсан Ц.Бархасыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "ББСБ-уудтай холбоотойгоор хуулиас гажсан зүйл сонсогдоод байгаа. ББСБ дотор ажиллаж байгаа эдийн засагчид болон зээл олгодог хүмүүс нь харилцагчдынхаа нэр дээр асар их хэмжээний зээл аваад залилан үйлддэг. Залилан хийсэн хүн нь алга болчихдог. Нэр дээр нь зээл гарчихсан хүмүүс "хар дансанд" орчихдог. Хар данснаас гаръя гээд өргөдлөө өгтөл "энэ хүний авсан зээл өөрийн чинь нэр дээр байгаа учраас гээд 7-8 жил уясан гомдол хүртэл гаргасан хүн надтай ирж уулзсан. Тиймээс СЗХ-ны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшиж байгаа хүн үүнд анхаарч, дотооддоо байгаа ёс зүйн асуудлууддаа анхаарч хороо дээрээ яриарай гэж захья" гэлээ.

ШУУД: Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийж байна
ШУУД: Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийж байна
 
УАШТ: Б.Мөнхнар анх удаа УЛСЫН АВАРГА боллоо
УАШТ: Б.Мөнхнар анх удаа УЛСЫН АВАРГА боллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!