Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг  баривчлахаар мөрдөгчид өргөөнд нь цугларчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлахаар мөрдөн байцаагчид ордных нь байранд нэвтрээд байна. Өнөө өглөө АТГ-ын мөрдөн байцаагчид түүнийг баривчлахаар ирэээд байгаа нь энэ юм.

Өмнөд Солонгосын шүүх Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг бослого зохион байгуулсан хэргээр энэ долоо хоногийн эхээр яллах тогтоол гаргасан юм. Энэ нь Ерөнхийлөгч гэнэт дайны онц байдал зарлаж цэргийн дэглэм тогтоох санаархал нь бүтэлгүйтснээс хойш нэг сарын дараах үйл явдал болж байна. Шүүхийн тушаалын хугацаа Даваа гаригт дуусна.

Гэсэн хэдий ч Юны дэмжигчид Ерөнхийлөгчийн ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлж өдөр бүр жагсаж байгаа нь авлигатай тэмцэх газрынхны ажлыг хүндрүүлж Ерөнхийлөгчийн хамгаалалтын албатай мөргөлдөөн үүсгэж болзошгүй байна. Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч Юныг огцруулахыг эсэргүүцэж баривчлахыг буруутгаж буй олон мянган дэмжигч ордны ойролцоо цугларах болсон бөгөөд заримыг нь цагдаа нар хүчээр тараасан байна.

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёл томилогджээ
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёл томилогджээ
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна