Солонгосын жүжигчин Пак Шин Хэ жирэмсэн болсноо мэдэгдэж, 2022 онд Чой Тэ Жүнтэй хуримаа хийнэ гэдгээ зарлав. Пак Шин Хэ, Чой Тэ Жүн нар 2017 оноос хойш болзож байгаа юм. 2018 онд үерхэж буйгаа зарласан хосууд ирэх орны нэгдүгээр сард хуримаа хийхээр төлөвлөжээ.
Жүжигчин Пак Шин Хэ "Өнөөдөр энэ мэдээг хуваалцаж байгаадаа маш их баяртай байгаа ч нөгөө талаараа сандарч байна. Удаан хугацаанд үерхэж байсан хүнтэйгээ гэр бүл болох гэж байна. Пак Шин Хэгийн бүх дутагдлыг би өөртөө шингээж авсан. Би түүнтэй гэр бүл болж амьдралаа эхлүүлэхийг хүсэж байна" гэжээ.