МАН-ын бүлэг: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээр, “Орано майнинг“-тай хийх гэрээг хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Монгол Францын хамтарсан "Бадрах энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуун сухайт-Ганц модны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон бусад асуудлын талаар хэлэлцлээ.

Монгол Францын хамтарсан "Бадрах энержи" ХХК-ийн Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжиж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуун сухайт-Ганц модны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолд:

Бүтээн байгуулалтын болон олборлолтын бүхий л үе шатанд Монголын аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх,

Төмөр замын ачаа тээвэрт хоёр тал тэгш эрхтэй байх, Монгол Улсын бусад компаниудын ачааг тээвэрлэх боломжтой байх саналуудыг тусгах зүйтэй гэж бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзсэн бөгөөд төслийг үзэл баримтлалын хүрээнд нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж шийдвэрлэлээ.

ТБХ: “ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хуулийн төслийг дэмжсэнгүй
ТБХ: “ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хуулийн төслийг дэмжсэнгүй
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!