Ж.Галбадрах: Ипотекийн зээлийн хөнгөлөлтийг багш нарт үзүүлж, нийгмийн асуудлыг шийдэх талаар төр дорвитой шийдвэр гаргах ёстой гэж үзэн, судалгаа хийн ажиллаж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
3 минут 0 секунд

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах МУБИС-ийн багш, төгсөх дамжааны оюутнуудтай уулзжээ. Энэ тухай тэрбээр "Багш болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн залуустай уулзах үнэхээр сайхан санагдсан. Энэ удаад "багш хүн зөвхөн ганц судлагдахууны багш биш хүний багш байх" талаар оюутан залуустай санал сэтгэгдлээ хуваалцсан юм. Зорин ирж шимтэн сонссон залуусдаа баярлалаа. Лекцэндээ онцолсон хэдэн санаагаа хүргэе.

  • Хүүхдийг өөрийн гэсэн бодолтой, чигч шударга зантай, аливаад үл туйлширдаг, зөв хандлагатай болж төлөвшихөд багшийн үлгэр дууриал гойд чухал. Тиймээс сахилга баттай, зөв үйлдэлтэй, шавийнхаа төлөө сэтгэлтэй, уйгагүй хичээл зүтгэлтэй багш байхын төлөө одооноос суралцаарай.
  • Залуус та нар минь зөвхөн заадаг биш сургадаг, ярьдаг биш хийдэг, судлаач, сэтгэл зүйч, үлгэрлэдэг багш болоорой.
  • Багш нараа хүний багш болгох нь сургуулийн менежментийг сайжруулах үйл явцын нэг хэсэг. Тэгэхээр менежмент гэдэг багшийн ажилтай бат холбогдоно гэдгийг одооноос ойлгох нь чухал.
  • Боловсрол бол улс орны хөгжлийн үндэс билээ. Улсын хөгжил хүний хөгжлөөс, хүний хөгжил чанартай боловсролоос хамаардаг.

Тиймээс ч төрийн өмчийн сургуулиудыг л чанаржуулах мөрөөдөлдөө хөтлөгдөж өнгөрсөн жил орон нутгийн 60 гаруй сургууль дээр очиж ажилласан. Тэр үед төрөлх нутагтаа эргэн ирж ажиллаж байгаа багш нар олон таарсан.

Цаашид миний бие багшийн хомсдлыг бууруулахын тулд, тэдний үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд, нийгмийн баталгааг хангахын тулд хэрэгтэй хамгийн оновчтой шийдлийг олохын төлөө ажиллах болно.

  • Хөдөө орон нутагт төдийгүй хаа саагүй багшийн хомсдол маш их байна.
  • Тухайн аймаг, сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн шилдэг төгсөгчийг багш мэргэжил эзэмшээд төрөлх сургуульдаа багшлах тохиолдолд сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөөд зогсохгүй, суралцах хугацаанд нь амьжиргааны тэтгэлэг олгож, эргэн ирж ажиллах гэрээ хийх нь сургуулиуд сайн багштай болох нэг арга зам байж болох юм.
  • Тэгээд 5 жил тасралтгүй үр бүтээл сайтай ажиллавал гадаадад магистрт суралцуулж ирээд, үргэлжлүүлэн 5 жил үр бүтээлтэй ажиллавал сургалтын зээлийг нь тэглэх арга хэмжээ авбал тэд жинхэнэ бэлтгэгдсэн хүний багш нар болно
  • Ипотекийн зээлийн хөнгөлөлт үзүүлэх зэргээр багш нарын нийгмийн асуудлыг шийдэх талаар төр дорвитой шийдвэр гаргах ёстой хэмээн үзэж, судалгаа хийн ажиллаж байна" гэжээ.

МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Г.Дамдинням, У.Отгонбаяр нарыг томиллоо
МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Г.Дамдинням, У.Отгонбаяр нарыг томиллоо
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!