Н.Алтанхуяг: Чойжоо өөрт чинь өчигдөр нөхөрсөг зөвлөгөө өгсөн шүү дээ. Юм аа боловсруулаад аятайхан оруулж ирж болдоггүй юм уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 34 секунд

Төсвийн байнгын хороо “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. ДЦС-3-ийг өргөтгөж эхний үе шатанд 50 мвт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барьж, дараагийн үе шатанд ашиглалтын хугацаа нь дууссан 48 мвт-ын станцын суурин дээр 250 мвт-ын ДЦС-ыг шинээр барина.

2022 оны есдүгээр сард ОХУ-ын талаас санал болгосон “Интер РАО Экспорт” компани өөрийн хөрөнгөөр “ДЦС-3”-ийг өргөтгөж шинэчлэх урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулж Монголын талд хүлээлгэж өгсөн байна. Уг ТЭЗҮ-д 1 тэрбум 322 сая еврогоор уг төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлэв. Тэрбээр:

-1 тэрбум 300 сая еврогийн үнийн дүнтэй хэлэлцээрийг батлах асуудлыг уг нь эхлээд УИХ-аар ярьдаг. Станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төслийг боловсруулах асуудал байнгын хороогоор орж ирэхээр нь гайхлаа. Засгийн газар хоорондын хэлэлцээр учраас төсвийн байнгын хороогоор орох шаардлага байгаагүй. Зээлийн хэлэлцээр биш, зөвхөн зураг төслийнх байна.

Хоёр улсын харилцааны асуудлыг янз бүрээр ярих хэрэг байна уу. Нэг талаасаа ОХУ шахаад, нөгөө талаасаа манайх авах гээд байгаа юм шиг ойлгомжгүй байдал үүсээд байна. ДЦС-4-ийн чадлыг манай Засгийн газрын үед 123 мвт-аар нэмэгдүүлсэн. Үүнийг Орос, Монгол хамтраад хийсэн. 80 сая ам.доллар арай хүрээгүй. Гэхдээ тэр нь шинээр барьсан биш байгаа юм нь дээр хийсэн. ДЦС-3-ийг 50 мвт-иар өргөтгөсөн. 35 сая ам.доллараар хийсэн. 1 мвт нь 1 сая ам.доллар хүрэхгүй. Өнөөдөр дэлхий дээр 1 мвт нь үсрээд 2 сая ам.доллар хүрэх болов уу. Тэгэхээр Засгийн газар энэ асуудлыг оруулж ирж бидний ярих ёсгүй асуудлыг яриулж байна. Иргэд зураг төсөв гэж ойлгохгүй байгаа юм байна лээ. Зээл авах гэж байна гэх бодолтой байгаа.

123 мвт-ын өргөтгөлийг хийнэ гэж УИХ дээр лав яриагүй. тэр дундаа зураг төсөл боловсруулна гэж бүр яриагүй. Иймэрхүү байдалтайгаар Б.Чойжоо өөрт чинь өчигдөр нөхөрсөг зөвлөгөө өгсөн шүү дээ. Засгийн газар юмаа боловсруулаад аятайхан юм оруулаад ирж болдоггүй юм уу. Ер нь түүхий юм оруулж ирээд түүнийгээ буцааж татаад энэ буруу шүү. Та нар тэрбум 300 сая еврогийн тухай ярьж байна. Ёс зүйгүй л байна л даа. УИХ-ын гишүүдийг хүртэл эвгүй байдалд оруулаад. Өмнөх Засгийн газрын үед тохирсон юм гээд яриад байх юм. Санаа хэлсэн болохоос тохироогүй байх.

Б.Чойжилсүрэн: Манайх өөрөө ДЦС-3-ыг барьчих хэмжээний мөнгөтэй  байсансан бол заавал бусдаас хараат байхгүй байсан
Б.Чойжилсүрэн: Манайх өөрөө ДЦС-3-ыг барьчих хэмжээний мөнгөтэй  байсансан бол заавал бусдаас хараат байхгүй байсан
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!