УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "126 гишүүнтэй болсон парламентын нэг том онцлог аливаа асуудлыг маш олон талаас нь харж чаддаг болсон. Дээрээс нь мэргэжлийн маш олон экспертүүд УИХ-ын гишүүн болсон.
Төрийн албан хаагчид чуулганы хуралдаанд хүндэтгэлтэй, хоёрдугаарт үнэн зөв мэдээллийг бодитоор өгч байх ёстой. Хэрвээ алдаа дутагдал гарвал хуулийн хариуцлага хүлээх хуулийн заалт нь байгаа гэдгийг хэлье" гэлээ.