УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.12.04/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч буй хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал санал хураалтад оролцсон 94 гишүүний 82 нь буюу 87.2 хувийн саналаар батлав. 2025 оны төсвийн төслийг нэг удаагийн хуулиар хэлэлцэх бөгөөд энэхүү дэгийн хууль гурван зүйлтэй.
-2025 оны төсвийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 69.1 дэх хэсэгт заасан хугацааг баримтлахгүй.
-Төсвийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69, 70, 71, 72, 73 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
-Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн 2025 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталж дуустал хугацаанд дагаж мөрдөнө гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!