Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 340 даатггалын компани, зуучлагч, хохирол үнэлэгч, аудитын компани, актуарч аудитор үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2499 даатгалын төлөөлөгч ажиллаж буй. Нэг үеэ бодвол даатгалын тухай иргэд ойлголттой болж, энэ салбар тэлж байгаа ч тулгамдаж буй асуудал нь валютын ханшийн эрсдэл болж байна.
Даатгалын компаниудын дийлэнх нь гадаад улсад давхар даатгуулдаг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд нэг жилд дунджаар 74.1 тэрбум төгрөгийг гадаад улс руу шилжүүлсэн байна.
Даатгалын компаниудын гадаад улсад төвлөрүүлсэн давхар даатгалын хураамжийн зардал тайлант улиралд даатгалын нийт хураамжийн 35.5 хувьтай тэнцэж байна. Өнөөдрийн байдлаар Монголбанкны зарласан албан ханшаар нэг ам.доллар 3417 төгрөг бол валют арилжааны төвд 3340 төгрөгөөр тэнцэж буй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!