Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу нисэх буудлуудын нэрсийг өөрчилжээ. Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байгуулагдсан “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал”-ыг “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Улаанбаатар хотын Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал гэж тус тус 2020 оны долдугаар сарын 01-нээс нэрлэхээр болсон байна.
Мөн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлыг олон улс болон орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Б.Лхагвацэрэн