Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХЗХ: Айл өрхийн хэрэглээнээс хамаарч 1 кВт цахилгааны үнийг 175-285 төгрөг болгож нэмэгдүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хэрэглэгчийн эрчим хүч, цахилгааны үнэ тарифыг нэмэгдүүлж буй талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ. Тодруулбал, Эрчим хүчний үнийг өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 15-наас, дулааны үнийг 2025 оны тавдугаар сарын 16-наас бодит өртөгт хүргэж, мөрдүүлэхээр болжээ.

Тухайлбал, цахилгааны дундаж тариф 1 кВт тутамд 216 төгрөг байсан бол 280 төгрөг болгож бодит өртөгт хүргэж байгаа аж. Ингэхдээ хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай тарифыг нэвтрүүлжээ.

Айл өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, 150-300 кВт хоорондох хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт-аас илүү хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцох юм байна.

Ингэснээр айл өрхийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээний 1 кВт тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орж байгаа гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

Б.Энхбаяр: Яахаараа компанийн хуулийн суурь харилцааг Цөмийн энергийн хуулийг дагуулж өөрчилж байгаа юм
Б.Энхбаяр: Яахаараа компанийн хуулийн суурь харилцааг Цөмийн энергийн хуулийг дагуулж өөрчилж байгаа юм
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.