Ховд аймгийн Засаг даргад М.Амарсанааг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол ардын намын бүлэг төлөөлөгчөө нэр дэвшүүлээгүй бол Ардчилсан намын бүлэг 22 дугаар тойргоос сонгогдсон төлөөлөгч Морхын Амарсанааг Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн юм. Төлөөлөгчид нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан ба нээлттэй санал хураав.

Улмаар төлөөлөгчдийн олонхын саналд үндэслэн М.Амарсанааг аймгийн Засаг даргад дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.

М.Амарсанаа нь өдгөө Ховд аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байна. Тэрбээр аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдсон бөгөөд 2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан аж.

Цаашид орон нутгийнхаа үйлдвэр, үйлчилгээний салбар болон бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Түүх, соёл, гадаад харилцааны салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, төсөв, хөрөнгө оруулалтыг ил тод нээлттэй болгоход онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Л.Оюун-Эрдэнэ: 2028 онд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн
Л.Оюун-Эрдэнэ: 2028 онд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!