Лам нарыг ШУТИС-д IT, аялал жуулчлалаар сургаж, мэргэшүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж дагалдах хүмүүсийн хамтаар Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд зочиллоо.

ШУТИС- ийн захирлууд, эрдэмтэн багш нартай хийсэн энэхүү уулзалтаар өмнө нь үзэглэсэн санамж бичгийн хүрээнд Гандантэгчэнлин хийдийн лам нарыг тус их сургуульд суралцуулах талаар ярилцлаа.

ШУТИС-д хэрэгждэг Мэдээллийн технологи буюу IT, аялал жуулчлал, олон нийттэй харилцах, соёлын өв хамгаалах хөтөлбөрүүдэд лам нарыг сургаж мэргэшүүлэх талаар тодорхой шийдэлд хүрч, цаашид хоёр байгууллага соён гэгээрүүлэх ажилд хамтын ажиллагаа явуулах тухай дэлгэрэнгүй санал солилцов.

Түүнчлэн Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ШУТИС-ийн эрдэмтэн багш нарт бурханы шашны номлол сургаал, бясалгалын талаар шинжлэх ухааны ойлголттой холбон тайлбарлаж, айлдвар айлдлаа.

Г.Баярсайхан: Манай нам бага насны хүүхэд хүчирхийлэгч, ломбардны дээрэмчин гээд хамаг хог шаарнуудыг дэвшүүлчихээд ялна гээд байх юм. Л.Гантөмөр өө, эд нарын нэрийг татуулаач ээ
Г.Баярсайхан: Манай нам бага насны хүүхэд хүчирхийлэгч, ломбардны дээрэмчин гээд хамаг хог шаарнуудыг дэвшүүлчихээд ялна гээд байх юм. Л.Гантөмөр өө, эд нарын нэрийг татуулаач ээ
 
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!