Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өчигдөр орой 23:59 цагт хаагдсан. Улмаар маргааш орон даяар санал хураалт явагдана. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан нэр дэвшилттэй холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,
"Манай нам бага насны хүүхэд хүчирхийлэгч, ломбардны дээрэмчин, өөр юу юу ч билээ энэ дэлхийн хамаг хог шаарнуудыг дэвшүүлчихээд ялна гээд яриад байх юм. Намын дарга Л.Гантөмөр өө, эд нарын нэрийг татуулаач ээ" гэж твиттер хуудаснаа жиргэв.
Манай нам бага насны хүүхэд хүчиндэгч , ломбардны дээрэмчин өөр юу юуч билээ энэ дэлхийн хамаг хог шаарнуудыг дэвшүүлчээд ялна гэх юм яриад байх юм . Намын дарга Гантөмөрөө эд нарын нэрийг татуулачээ бас хугацаа бн.
— Гарьдхүү Баярсайхан🇲🇳 (@g_bsaikhan) October 9, 2024