Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЕНДЕР: Б.Тулга даргатай Боомтын сэргэлтийн үндэсний хороо улсын төсвийн 54 сая төгрөгөөр ОФФИС ТҮРЭЭСЛЭХ тендер зарлав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Энэ удаагийн Засгийн газарт яамгүй буюу өөрийн гэсэн барилга байгууламжгүй гурван үндэсний хороо ажиллаж буй. Эдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн Б.Тулгаар даргалуулсан Боомтын сэргэлтийн үндэсний хороо юм.

Тэгвэл Боомтын сэргэлтийн үндэсний хороо нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар оффис түрээслэхээр болжээ. Тодруулбал нийт 54 сая төгрөгийн төсөвт өртөгтэй байхаар өчигдөр /2024.10.09/ тендер зарласан байна. Тендерт дараах шаардлагыг тавьж байгаа аж. Тухайлбал,

-Төрийн ордноос 1 км-ээс ихгүй зайд байршилтай байх

-Хурлын танхим, ажилчдын өрөө, нууцын өрөө зэрэгтэй байх

-400 м.кв-аас хэтрэхгүй байх

-Авто зогсоолын хүрэлцээ хангалттай байх

-Давхартаа тусдаа эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөтэй байх зэрэг хэд хэдэн шаардлагуудыг тавьсан байна.

Маргааш зах, худалдааны төвүүд АЖИЛЛАХГҮЙ
Маргааш зах, худалдааны төвүүд АЖИЛЛАХГҮЙ
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.