Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: “Хүүхэд хөгжлийн карт“-ын 30 мянган төгрөгийн дэмжлэг АН-ын “популист“ амлалт. Төсвөөс гаргах боломжгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

АН-ын 26 гишүүн санаачлан "Хүүхэд хөгжлийн карт"-ын 30 мянган төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс сар бүр олгодог болох хуулийн төслийг өргөн бариад буй билээ.

Тэгвэл Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсны дараа төлөвлөгөөнд тусаагүй дээрх хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүд шүүмжилж буй. Ингэхдээ эдийн засгийн тооцоололгүй, эх үүсвэр нь тодорхойгүй улс төрийн шинжтэй санаачилга гаргасан хэмээн үзэж байгаа юм.

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Эдийн засгийн тооцоолол байхгүй, улс төрийн шинжтэй “популист” санал, санаачилгууд гаргаад тэр нь үндсэндээ орон нутгийн сонгууль руу чиглэсэн үйлдэл болсон гэж харж байгаа. Хэзээ ч бүтэхгүй зүйл шүү дээ. Өнөөдөр улсын төсвөөс хүүхдийн мөнгөнд 1.6 их наяд төгрөг зарцуулж байна. Тэгтэл үүний 1/3-тэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг улсын төсвөөс гаргах ямар ч боломжгүй.

Шадар сайд Т.Доржханд “Монополын эсрэг газар“-тай танилцаж, хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөхгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Шадар сайд Т.Доржханд “Монополын эсрэг газар“-тай танилцаж, хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөхгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.