Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан "Мэргэн ном" цомын эзэн боллоо. Энэ сарын 13-аас 15-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болсон 36 дахь удаагийн номын баярын хамгийн хүндтэй шагнал нь "Мэргэн ном" цом юм.
Энэ удаагийн номын баярт дотоодын 500 гаруй хэвлэн нийтлэгч оролцсоноос гадна, ОХУ, БНХАУ, БНСУ, Польш зэрэг улсын төлөөлөл оролцсон юм.
Номын баярын үеэр зохиолч, хэвлэн нийтлэгчид бүтээлээ нийтэд толилуулж үзэсгэлэн худалдаа, өдөрлөг, уншигч зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн бүтээлийн танилцуулга зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан юм. Түүнчлэн ном унших идэвх санаачилгыг өрнүүлсэн олон арга хэмжээ, соёл урлагийн тоглолтууд болсон байна.
С.Марта