УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хуулийн хүрээнд сурталчилгааны хугацаанд хандивын данс нээж, иргэд, ААН-үүдээс хандив цуглуулж, сурталчилгаандаа зарцуулдаг.
Тэгвэл шинээр бүрдсэн парламентын 126 гишүүд хэчнээн иргэн, ААН-ээс хандив цуглуулж, сонгуульд оролцсоныг цувралаар хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Т.Аубакир, Ц.Баатархүү, М.Бадамсүрэн тэргүүтэй 10 гишүүний хандивын мэдээллийг танилцуулж байна.
-С.Амарсайхан өөрийнхөө хандивын дансанд 50 сая төгрөг БАЙРШУУЛЖЭЭ-
Нэгдүгээрт, Шадар сайд С.Амарсайханд нийт 202 сая 540 мянган төгрөгийн хандив цугларчээ. Үүн дээр өөрийн хөрөнгөөсөө 50 сая төгрөг нэмж байршуулсан аж. Харин 2 хуулийн этгээдээс нийт 54 сая, 72 иргэнээс 148 сая 540 мянган төгрөгийн хандив цугларсан байна. Иргэдээс ирсэн хандивын 10 сая нь мөнгөн бус байдлаар орж ирсэн аж. Хуулийн этгээдийн тухайд:
-“МСГ” ББСБ
-“Эн Би Си” ХХК тус бүр 27 сая төгрөг хандивласан аж.
Үүнээс:
-Тараах материалд – 58 сая 77 мянга
-Сурталчилгааны зурагт самбар байрлуулах – 5 сая 359 мянга
-Хурал цуглаан хийх 7 сая 500 мянга
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 148 сая 106 мянган төгрөг зарцуулжээ. Харин хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив нь 5.8 сая төгрөг байна.
-О.Амгаланбаатарын хандивын 30 саяыг нь "Хан Алтай Ресурс" ХХК-аас шилжүүлсэн-
Хоёрдугаарт, Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар 68 сая 30 мянган төгрөгийн хандив цуглуулжээ. Тодруулбал, “Хан Алтай Ресурс” ХХК-аас 30 сая төгрөг, 7 иргэнээс нийт 38 сая 30 мянган төгрөгийг хандивын дансанд нь шилжүүлсэн байна.
-Т.Аубакирт 30 иргэнээс 135.9 сая төгрөгийн хандив цугларчээ-
Гуравдугаарт, Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвшиж, хоёр дахь удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Т.Аубакирын хандивын дансанд 152 сая 965 мянган төгрөг цугларчээ. Үүнийг задалж үзвэл, “Азат” ХХК-аас 17 сая төгрөг, 30 иргэнээс 135 сая 965 мянган төгрөг цугларсан байна. Тэрбээр энэхүү хандиваасаа,
-Сонин, сэтгүүл, таних тэмдэг бүхий хувцас хийлгэх зардалд 26.1 сая,
-Шатахуун 7.4 сая,
-Сонгууль эрхэлсэн байгууллагын зардалд 119.1 сая төгрөг зарцуулжээ. Харин хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив нь 11.1 сая төгрөг байгаа юм.
-Ц.Баатархүүд "Миг даатгал"-аас 10 сая төгрөг ХАНДИВЛАЖЭЭ-
Дөрөвдүгээрт, 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 265 сая 590 мянган төгрөгийн хандив цуглуулсан байна. Тодруулбал,
-“Миг даатгал” ХХК – 10 сая
-“Энержи Ресурс” ХХК “ 30 сая төгрөг хандивласан бол 42 иргэнээс 225 сая 590 мянган төгрөг цугларчээ.
Үүнээс сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 182 сая 50 мянган төгрөг, өдөр тутмын сонин сэтгүүлд материал нийтлүүлэх зардалд 21 сая 670 мянган төгрөг зарцуулсан байна.
-М.Бадамсүрэн сонгуулийн штабын зардалдаа 337.3 саяыг зарцуулав-
Тавдугаарт, 6-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн 434 сая төгрөгийн хандив цуглуулсан байна. Хуулийн этгээд буюу “Ягаан цамхаг” ХХК-аас 10 сая, “Цолмон Өлзийт” ХХК-аас 30 сая, 117 иргэнээс 394 сая төгрөгийн хандив цуглажээ. Үүнээс
-Тараах материал хэвлүүлж тараахад 3 сая
-Гудамж талбайд зурагт самбар, лед дэлгэц байршуулахад 1 сая
-Иргэдтэй хурал цуглаан хийхэд 6 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 337.3 сая
-Сурталчилгаанд радио, телевиз ашиглах 3.1 сая
-Өдөр тутмын сонин сэтгүүлд материал нийтлүүлэх зардал 5 сая
-Бусад зардалд 110 мянга 200 төгрөг зарцуулсан байна.
-Э.Бат-Амгалан өөрийн хандивын дансандаа 100 сая байршуулж, сонгуульдаа ашиглажээ-
Зургаадугаарт, 8-р тойрог буюу БЗД-т МАН-аас нэр дэвшиж, хоёр дахь удаа гишүүнээр сонгогдоод буй Э.Бат-Амгаланд 323.4 сая төгрөгийн хандив цугларчээ. Үүн дээр өөрийн хөрөнгөөсөө 100 саяыг нэмж байршуулсан аж.
Харин 5 хуулийн этгээдээс 196.4 сая, 28 иргэнээс нийт 127 сая төгрөгийн хандив цугласан байна. 5 хуулийн этгээдийг нэрлэбэл,
“Батхаан групп” ХХК – 30 сая
“Би Эй Ти Ди партнерс” ХХК – 30 сая
“Монватер” ХХК – 30 сая
“Эрхэм хүслэн констракшн” ХХК – 28 сая
“Вайт Камел Партнерс” ХХК – 20 сая төгрөгийн хандив өргөжээ.
Үүнээс хурал цуглаан хийхэд 8 сая, Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 172.3 сая төгрөгийг зарцуулжээ.
-Далайн Батбаярт 858.3 сая төгрөг цугларсны 643 саяыг иргэд ХАНДИВЛАСАН байна-
Долоодугаарт, 5-р тойрогт АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Далайн Батбаяр 858.3 сая төгрөгийн хандив цуглуулсан байна. Тодруулбал хуулийн этгээдээс 215 сая, иргэдээс 643.3 сая төгрөг цуглажээ. Хуулийн этгээдийг нэрлэбэл,
“Буянт-Оргил” ХХК – 25 сая
“Си Си хатан” ХХК – 50 сая
“Монголчехметалл” ХХК – 30 сая
“Би Си Ти” ХХК – 30 сая
“Бэст Компьютерс технологи” ХХК – 30 сая
“Бэст электроникс” ХХК – 30 сая
“Хөх сувдан эрэг” ХХК – 20 сая төгрөгийн хандив өргөсөн байна.
-Ж.Батжаргалд иргэд 432.9 саяыг ХАНДИВЛАЖЭЭ-
Наймдугаарт, 5-р тойрогт МАН-аас нэр дэвшиж хоёр дахь удаа сонгогдоод буй Ж.Батжаргал 52 иргэнээс 432.9 сая төгрөгийн хандив цуглуулсан байна. Мөн өөрөөсөө 51 сая төгрөгийн хөрөнгийг нэмжээ. Түүнчлэн "Ноён уул эрдэнэ" ХХК-аас 10 сая төгрөг шилжүүлсэн байна. Тэрбээр цугласан хандиваасаа:
-Сурталчилгааны материал хэвлүүлэх 60.5 сая
-Ухуулах байрны түрээсийн зардал – 33.1 сая
-Урамшууллын зардал 294.9 сая
-Тээврийн хэрэгслийн зардал – 1.1 сая
-Томилолтын зардал 864 мянга
-Радио телевиз ашиглах 7.2 сая
-Цахим орчин ашиглах 10.2 сая
-Өдөр тутмын сонин сэтгүүлд материал нийтлүүлэх 8.4 сая
-Бусад зардалд 23.5 сая төгрөг зарцуулжээ.
-Д.Батлутад 116 иргэн нийт 421.2 саяыг ХАНДИВЛАСАН-
Есдүгээрт, 4-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Батлут 425.2 сая төгрөгийн хандив цуглуулсан байна. Түүнд нэг хуулийн этгээд 4 сая төгрөг шилжүүлсэн бол 116 иргэн 421.2 сая төгрөгийн хандив шилжүүлжээ. Үүнээс:
-Тараах материал хэвлүүлэх – 60.2 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх 11.5 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал 298.4 сая төгрөг зарцуулсан байна.
-О.Батнайрамдалд 4 ААН-ээс 51.5 сая төгрөг хандивлав-
Аравдугаарт, 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын хандивын дансанд 414.4 сая төгрөгийн хандив цугларсан байна. Үүний 140 сая төгрөг нь өөрийнх нь хөрөнгө аж. Түүнчлэн 4 хуулийн этгээдээс 51.5 сая, иргэдээс 122.9 сая төгрөг цугларсан байна. Хуулийн этгээдүүдийг нэрлэбэл,
-"Хүрд" ХК - 30 сая
-"Кофе феллоус Монголиа" ХХК - 10 сая
-"Хүрд нарлаг" ХХК - 10 сая
-"Сондра" ХХК - 1.5 сая төгрөг тус тус хандивласан байна.
ЖИЧ: О.Батнайрамдалд "Энержи Ресурс" ХХК-аас 30 сая, "Тавантолгой нисэх буудал" ХХК-аас 30 сая, "Тавантолгой цахилгаан станц ус хангамж" ХХК-аас 30 сая, "Юнайтед пауэр" ХХК-аас 10 сая буюу нийт 100 сая төгрөгийн хандив орж ирсэн ч тэрбээр буцаасан байна.
Үүнээс:
-Тараах материал хэвлүүлж, сонгогчдод тараах - 59 сая
-Гудамж талбайд самбар, дэлгэц байрлуулах – 15.8 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх 48.4 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 154.4 сая
-Радио телевиз ашиглах 38.4 сая
-Цахим орчин ашиглах 6.5 сая төгрөгийг зарцуулжээ.
Бид дараагийн дугаарт Н.Батсүмбэрэл, Х.Баттулга тэргүүтэй 10 гишүүний хандивын дансны мэдээллийг хүргэх болно.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!